НИЙТЛЭЛҮҮД
УУГИЖ БУЙ УЛС ТӨР
2012 оны 1 сарын 23

Сүүлийн үед МАН-д ээлж да­раа­гүй, эх зах нь олдохгүй олон томилолт томилгооны ажил өрнөж байна. АН-ын сайд нар ажлаа өгснөөр тэдний дараагийн хүмүү­сийг томилох багагүй ажил гаргаа­дахлаа. Удирдах зөвлөл нь өдөр болгон шахам хуралдаж байж зургаан сайдын нэртэй орж ирс­нийг нь УИХ дахь бүлэг задалж багагүй өөрчлөлт оруулаад авсан. Ямартай ч УИХ дахь 45 гишүүний 28 нь сайдад нэрээ дэвшүүлээд авсан гэхээр ард түмний төлөөлөл болж парламентад суудаг хүмүү­сийн сайд болохын хүслэн ямар ч их юм бэ гэмээр. Тэгээд бүр зургаан сарын настай сайд шүү дээ.

Дэлгэрэнгүй үзэх >
АРДЧИЛСАН НАМ, ИРГЭНИЙ ЗОРИГ НАМУУД НЭГДВЭЛ АРД НЬ ЯЛАЛТ ХАРАГДААД БАЙХ ШИГ
2012 оны 1 сарын 3

Парламентын засаглалт Мон­го­лын хувьд энэ он маш чухал жил. Төрийн эрх барих дээд байгуул­лагаа бүрдүүлэгчдийг бид зургаан сарын дараа сонгоно. Ажил ураг­шуулж, асуудал шийднэ гэж нэгд­сэн барууны чигт АН, зүүний чигт МАН эрхбиш улс төрийн намуудын чиг баримжаагаа дагаж, голынхоо наана цаана сонгуулийн өмнө гарч таарах болов уу. Хамтарснаа хадгалсаар арай ч сонгуульд орох­гүй байлгүй. 

Уг нь энэ хоёр нам үзэл баримт­лалын хувьд эрс өөр. Нэг нь нийг­мийн амьдралд төрийн оролцоо бага байхыг илүүд үзэж, татварыг бага байлгахын төлөө зүтгэдэг. Барууны чигтэй. Нөгөө нь зүүний чигийн буюу татвар хураамжийг өндөр тогтоож, халамжийн бодло­гыг шүтдэг. Одоогийн МАН олон арван жилийн турш МАХН нэрийн дор зүүний чигийн үзэл баримтлал, тэр дундаа хэт зүүнийх болох коммунист чиг баримжаагаар зам­наж ирсэн угшилтай.

Дэлгэрэнгүй үзэх >
ХУУЛИА ХӨЛДӨӨ ГИШГЭСЭН ХУУЛЬЧДЫГ ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГАЯ
2011 оны 12 сарын 12

Хуульчид хүний гар хөлөөр хөдөлдөг, цагдаа прокурор, шүү­хийнхэн ямар нэг ашиг сонирхол, зөрчил даалгавраар асуудалд ханддаг тухай яриад олон оныг элээлээ. Яриад л байдаг, гомдол­лоод л байдаг. Он жил урссаар. Шударга ёс байдаг гэдэгт, үнэн зөв хэзээ нэг цагт ялдаг гэдэгт итгэдэг хүмүүс улам ховордсоор. Нэг үеэ бодвол энэ салбарыг өөрчлөх, шинэчлэх хэрэгтэй гэдгээр дээрээ­сээ эхлээд дуугарах болов. Бас шинэч­лэгдээд л байгаа шүү дээ гэж зөрүүдэлдэг хуулийнхан ч өөр дотроо шинэтгэлийг хүлээн зөв­шөөрөх болов. Гэвч эрс тэс өөрч­лөлтийг огцом хийж шинэтгэлийг авчрахгүй бол хохирч байгаа хүний эрх, шударга ёс ийм зовиуртай удаан шилжилтийг хүлээхийн аргагүй дорд оржээ.

Дэлгэрэнгүй үзэх >
ПУТИНЫ ТӨГСГӨЛ ҮҮ
2011 оны 12 сарын 9

Орост манай долдугаар сарын 1 шиг юм болж байна. Хэдийгээр хүний амь үрэгдээгүй, элдэв зүйл болж байгаа мэдээлэл байхгүй байна ш дээ гэж гайхшрах хүмүүс байгаа ч Орос шиг ардчилал нь ард хоцорсон улсад өрнөөд байгаа үйл явдал бол долдугаар сарын 1 байтугай, ардчилсан хувьсгалын энтэй асуудал гэхэд даваадсан хэрэг болохгүй билээ. 

Ард түмэн бол номхон тэмээ мэт ч номхчилж дээрэлхээд бай­вал ноолуулаад байдаг улс биш. Үгээ хэлнэ, эсэргүүцнэ. Босно, тэмцэнэ. Гэхдээ тэгж эсэргүүцээд эхэлтлээ уддаг. Жинхэнэ л тэв­чээ­рийн тэлээ нь тасрахын алдад үгээ хэлдэг. Оросын ард түмэн удтал дуугүй явж ирсэн нь үнэн. Өөрчлөлт шинэчлэлтийн давалгаа эхэлж, өөрчиллөө шинэчлэгдлээ гэсэн сэтгэлгээгээр хорь гаруй жилийг үдсэн ч үндсэндээ Сталины засаг­лалаар замнасан орос  үндэстэн Путины буулганаас залхаж бай­гаа нь сүүлийн үед илүү тодорхой харагдаж эхэлсэн билээ.

Дэлгэрэнгүй үзэх >
СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ БААЗ БАГА ХУРЛЫН ТУХАЙ
2011 оны 11 сарын 29

Шатсан байшингийн суурин дээр сүндэрлэсэн даруйдаа дахин бас шатаад амжсан Тусгаар тогт­нолын ордонд өчигдөр МАН-ын Бага хурал болов. Яг л хуучны адил намынхаа эсрэг зүйл ярьж болох­гүй, ардчиллын үнэр үнэр­түүлж болохгүй гэсэн зааварчил­гаатай болсон энэ хурлаас гишүүд нь ч олон зүйлийг хүлээгээгүй биз. Хурал эхлэхээс өмнө намын Удир­дах Зөвлөл хуралдаж, асуудлаа хайрцаглаад ороод ирдэг тэр л зарчмаараа болжээ.

Харин ч өнгөрсөн жилийн Бага хурал нь намын нэр солихын эсрэг үнэндээ намынхаа удирдлагуудын эсрэг байсан Н.Энхбаярыг багтааж байснаараа бас сонирхолтой, амьд болж байсан юм. Энэ удаа­гийн хувьд дотор нь байсан "дайс­нууд" нь гаднаа гарч, тэдний хэлд­гээр ус тос нь ялгарсан болохоор хуучны коммунист хэлбэрийн ху­рал болоход саад болсонгүй бо­лолтой. Тэгээд ч гишүүддээ удирд­лагуудаас аятай байхыг үүрэгдсэн болохоор хичээхээс ч өөр яахав.

Дэлгэрэнгүй үзэх >
ГУНИГГҮЙ ОН ЖИЛҮҮД
2011 оны 11 сарын 22

Сильвио Берлускони Ерөнхий сайдын суудлаасаа 2011 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр огцров. Италийн Ерөнхий сайдын суудалд он удаан суусан тэр эрхэм халаагаа гэв гэнэтхэн өгчихлөө. Түүнд энэ суудлаасаа татгалзвал татгалзахаар, өгвөл өгчихөөр хатуухан, халуухан өд­рүүд зөндөө л байсан. Одоо ч өгөхөөс аргагүй дээ гэмээр хоногуудад юу ч болоо­гүй мэт гудиггүйхэн алх­даг байсан болохоор нь түү­нийг энэ удаад огцорчихно гэж олон хүн санаагүй байсан биз.

Тэрбээр Ерөнхий сайдаар 1994-1995 онд, 2001-2006 онд, 2008-2011 онд нийт гурван удаа томилогдон ажиллаж байснаараа дэлхийн II дайны дараахь Италид хамгийн өнө удаанаар гүйцэтгэх засаглалын тэргүүний албыг хаш­сан эрхэмд тооцогддог. Бас нэгд­сэн Итали улсын түүхэнд Бенито Мусолони, Жиованни Жиолитти нарын дараагаар суудалдаа удаан тухалсан Ерөнхий сайд ч хэмээн би­чиг­ддэг билээ. Мөн Дэлхийн их 8-ыг бас удаан буюу хоёр жил удирд­сан удирдагч гэдэг дээд амжилт түүнд бий. Мэдээж, энэ он цагуудад түүнтэй холбоотой асуудлууд га­рах­гүй байна ч гэж юу байхав, өрнөхгүй байна ч гэж хаа байхав. Дээрээс нь тийм их хөдөлгөөнтэй, галтай хөстэй, дэггүй, хүүхэмсэг эрд.
Дэлхий нийтээрээ түүнийг чухам ид гялалзаж яваа эр гэж санадаг байх. Уг нь “Галсан мээ­рэн­гийн авгай гэж шал хөгшин юм байхгүй юу” гэдэг шиг С.Берлускони чинь үнэндээ шал хөгшин нөхөр л дөө.

Дэлгэрэнгүй үзэх >
Н.Алтанхуяг: БИ БАГИЙН ТОГЛОГЧ ХҮН
2011 оны 11 сарын 18

УИХ-ын гишүүн, Зас­гийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтан­хуягтай ярилцлаа.

Дэлгэрэнгүй үзэх >
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН БААДУУ ЗОГСОВ
2011 оны 11 сарын 15

Хамтарсан Засгийн газрын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Бат­тулга өнгөрсөн долоо хоногт хэвлэлд тодорхой ярилцлага өгчээ. Ярилцлага одоогийн улс төрийн нөхцөл байдалд чиг заагч алтан гадас болохоор байна. Сөргөсөн, сөхсөн, анхааруулсан, буруутгасан олон өнгөтэй нь уншаад өнгөрөх бус үйл явдлын өрнөх гарц гаргалгааг бэлхнээ ургуулж харагдуулж байгаад гол утга учир байна.

Хамтарсан Засгийн газрыг нэгтгэж, торгоож байгаа эрхэм нь  Х.Баттулгыг гэж бичих болоод удаж байгаа. Үүнийг аль, аль намынхан өөр хоорондоо ярьж, хэлцдэг. МАН-ынхан битүү­хэн­дээ Женкогийн байр суурь ямар байгаа бол гэж сэм танддаг. Ийм хүндтэй, хэрэгтэйгээс хэрэгтэй сайд Х.Баттулга кабинетээ хам­гийн ойлгомжтой бөгөөд нухац­тай­гаар шүүмжилж орхилоо.

Дэлгэрэнгүй үзэх >
Танилцуулга
Улаанбаатар хотод төрсөн. Аравдугаар ангийн сурагч байхдаа 1994-1995 онд Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины дэргэдэх “Шавь” сургалтыг төгсч,
Цааш нь ...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой