• 2017 оны 9 сарын 14
    Одоогоос жил хагасын өмнө ХААН банкны гүйцэтгэх захирлаар Жон Белл хэмээх америк банкирыг томилогдох үед анхны ярилцлагыг нь авч олон нийтэд хүргэж байсан юм. Тухайн үед Жон Белл захирал “Одоо банкинд хийгдэж байгаа гүйлгээний 95 хувийг АТМ болон цахим банкаар хийх боломжтой талаар судалгаа бий” гэж дурдаж байсныг санаж байна. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод ХААН банкаар хийгдэж байгаа нийт гүйлгээний 95 хувь нь цахимжжээ. Ердөө таван хувь нь банкны ажилтнуудаар дамжиж байна.
    Цааш унших ...
    Уншсан 39921 Сэтгэгдэл 0
  • 2017 оны 4 сарын 10
    УИХ-ын чуулганаар төсвийн тодотгол ид явж байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон учраас тодорхой шаардлагад нийцүүлэн төсвийн тодотголыг батлах учиртай. Нэгэнт цөөнхгүй шахам УИХ учраас дотроо хэд хуваагдаад үзэлцэж байгаа нь харагдаж байна аа. Тэр нь ч зөв л байх. Татвар нэмнэ, эдийн засгийн сахилга батад шилжинэ гэхээр дуртай хүн хэн ч байхгүй. Нийт масс төдийлөн тааламжтай биш байгаа тэгэхээр тэдэнд таалагдахын тулд хувь улстөрчийн нэр хүндээ өсгөөд авах боломж энэ мөн үү гэвэл мөн. Нөгөө талаас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчих юм бол гурван сар тутам аудит орж байна, нөгөө улс төрөөр дамжуулж мөнгө хийх боломж ч шууд хаагдана.
    Цааш унших ...
    Уншсан 15029 Сэтгэгдэл 0
  • 2015 оны 9 сарын 17
    Сүүлийн үед “Зүүн аймгийн нутгуудыг харийнханд өгөх гэж байгаа гэнэ, Халх голын сав газрыг гадаадуудад худалджээ. Монгол минь хаа байна, эх орончид хаана байна. Цааш унших ...
    Уншсан 37870 Сэтгэгдэл 0
  • 2015 оны 5 сарын 7
    “Австралид үер болж гэнэ” гэсэн мэдээ сүүлийн үед бидэнд хамгийн сайхан мэдээ болж сонстох болов. “Юун наадам, юун цагаан сар, цаана чинь Австралид үер болж байна” гэвэл ихээхэн олон хүн баярлахаар байна. Нэгэнт тогтсон сэтгэл зүй дээр тоглож жиргээ, фэйсбүүкээр ийм мэдээ үе, үе үзэгдэх боллоо. Сүүлийн өдрүүдэд ч Австралийн зүүн эргээр үер болж байна гэлцэх болов. Үнэндээ Австрали бол маш хуурай уур амьсгалтай газар. Хавар, зуны цагтаа ихээхэн хуурайшиж, үе үе ойн түймэр дэгддэг. Хүмүүс нь ойдоо тансаг сайхан хаусаа бариад амьдардаг болохоор ойн түймэр бол ихээхэн гамшиг болдог. Сүхбаатарын Түмэнцогт сум түймрийн аюулд өртөх үед манайд байдал ямар байлаа даа. Тэнд бүр ч аюултай үйл явдал өрнөнө. Яг модон дотроо, хэд алхаад л айлын байшин.
    Цааш унших ...
    Уншсан 51429 Сэтгэгдэл 0
Нийтлэлийн архив