Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Таны үс асуудалтай байвал “Халгай”-г зориорой
2017 оны 6 сарын 16 [Уншсан тоо: 13699]

Үс уналт, халзралт, үс бууралтах нийгмийн өвчин болжээ.  Хар залуугаасаа үс нь халзарч түүнийгээ нуух гэж малгай өмсөх эсвэл өвөл зунгүй үсээ хусч явна. Эрчүүд гэлтгүй эмэгтэйчүүдийн дунд ийм асуудал бий болсон. Оройноосоо хуйх нь харагдаж, шингэрсэн үсээ ургуулах гэж асуудал их. Төрсөн эхчүүдийн хувьд тогтмол гэмээр үзэгдэл. Дааврын өөрчлөлт, ядаргаа гээд олон шалтгаанаас үс нь туг, тугаараа унаж, урд хэсгээрээ туужуур шиг сөрвийсөн хэдэн үстэй явдаг. Үсний асуудал нас, хүйс заахын аргагүй нийгэм даяарын асуудал болжээ.

Угаасаа бидний хэрэглэж байгаа хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн, их хэмжээний хими будаг энэ бүх асуудлыг үүсгэж байгаа юм. Хуучин цагийн хужир шүүгээр өнгө оруулж, халгай гангаар зайлдаг байсан тэр цаг ард үлдэх тусам бидний үсний байгалийн бүтэц алдагдаж, химийн орцтой бүтээгдэхүүнээр бөмбөгдүүлсээр байгаад ийм болсон гэх юм билээ. Арьс, нүүрний арьс арчилгаанд анхаардаг газрууд олон ч үсний гоо сайхны төлөө ажилладаг газар тоотой цөөхөн. Саяхан нийслэл хотод маань ийм чиглэлд ажилладаг нэгэн газрын тоо нэмэгдсэнийг зориуд онцолмоор санагдаж байна. Энэ бол үс арчилгааны “Халгай-2” салон. Монголчууд “Монкрем” компанийн “Халгай” брэндийг маш сайн мэднэ. Ерээд оноос хойш монголчуудтай хамт яваа, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдээс Монголдоо анхдагчдын нэг, үс арчилгааны чиглэлд олон жилийн туршлага цуглуулсан гээд дурдаж болно. Энэ компанийнхан одоогоос дөрвөн жилийн өмнөөс үс арчилгааны “Халгай” салоныг байгуулан, үсээ хэрхэн арчлах тухайд мэргэжлийн хүмүүсийн эрдэм шинжилгээний туршилт дээр тулгуурласан үйлчилгээг үзүүлж эхэлсэн байдаг. Үнэхээр ч үс нь шингэрч, бүр халзарч эхэлсэн хүмүүсийн үс ургаж эхэлдэг гэхээр халзарсан бол өнгөрсөн, халзан бол удмынх гэдэг ойлголтууд өөрчлөгдөхөд хүрсэн юм. Иймээс олон үйлчлүүлэгчтэй болж улмаар салбараа өргөжүүлж, үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр хотын төвд буюу Бөмбөгөрийн тэндэх 24 дүгээр сургуулийн урдхан бас нэг салбараа нээжээ.

Би хувьдаа “Халгай” салоны үйлчлүүлэгч болоод жил хагасын нүүр үзжээ. Ямар ч үсчинд ороход “Үс чинь үнэхээр эрүүл байна. Ямар гоё үстэй юм бэ” гэхийг сонсоход баярлаад л явчихдаг. Тийм үг сонссон ямар ч хүн тэгэх биз ээ. Гэхдээ “Халгай” шампунийг хэрэглэж, энэ салоноор үйлчлүүлэхээс өмнө бусдын адил асуудалтай үстэй байлаа. Заримдаа хагтчихна, ерөнхийдөө үсний уналт нэмэгдсээр. Урт үстэй болохоор үзүүр салаалж, түүнийгээ үе үе тэгшлүүлж тайруулна. Нас нэмэгдэх тусам үсний уналт нэмэгдэж, хуйх нь цайрч харагддаг юм байна. Тэр нь хүнийг илүү оворжуу харагдуулдаг юм байна гэсэн шинэ нээлт хийх маягтай. Гэхдээ бид үснийхээ талаар, ямар бүтэцтэй, яавал дээр талаар ер мэддэггүй юм билээ. “Халгай” салонд очиход үсийг үнэ төлбөргүй оношилж өгдөг. Хуйх хэр бохирдсон байна, үсний уутанцараас хэдэн үс гарсан байна, халзралт ямар байна гээд. Зүй нь нэг уутанцараас 3-4 үс гардаг бол гэмтэл, уналттай үс 1-2 ширхэг хэрэв гүн цэвэрлэгээ хийж, арчилж тордохгүй бол нөгөө үснүүд нь унаж улмаар уутанцар битүүрвэл дахин үс ургахгүйгээр халзарна. Харин битүүрч бөглөрөхөөс нь өмнө арчилж чадвал урьдын адил халиурсан үстэй явах боломжтой. Хар үгээр тайлбарлавал нэг иймэрхүү. Эрүүл үс шампунийн сурталчилгаа дээр гардаг шиг бүдүүн хар хоолой мэт харагддаг бол гэмтэлтэй үс нарийссан бас саарал харагдана. Эмчилгээний дараа эрүүлжсэн хуйхнаас ургаж байгаа нялх үс хаврын ногоо шиг харагдах жишээтэй. Бас шим тэжээл дутагдвал үзүүр рүүгээ салаалдаг. Эрүүл үс салаалдаггүй. Хүмүүс олон зүйлийн талаар судалж мэддэг ч өөрийнхээ энэ биеийн талаар тэр дундаа үсний арчилгааны талаар бага мэддэг. Халгайгаар үс угаавал сайн гэж ярьдаг ч хатуураад байна, зууралдаад байна гээд замын дундаас хаях нь элбэг. Би хүртэл Монголынхоо “Халгай” шампунийг япончууд хүртэл аваад байдаг сайн гэж авчихаад үс хатуурууллаа гээд дундаас нь орхиж л явлаа. Үүнийг уншаад сууж байгаа хүмүүсийн дунд ч тийм хүмүүс бий гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ бид гэмтэлтэй үс эхлээд тэгж хатуурдаг гэдгийг мэддэггүй. Химитэй, будагтай, гэмтэл их байх тусам их хатуурна. Тэглээ гээд хаяж болохгүй, гэрийн нөхцөлд “Халгай” шампуниараа угааж болж өгвөл салоноор үйлчилгээ авах хэрэгтэй. Үс, үсний онцлогоос шалтгаалаад долоо хоног, эсвэл сарын дараа үс аяндаа эрүүлжээд ирдэг. Үсний бүх асуудлууд ард хоцорно. Бидний гялалзуулдаг, намируулдаг гээд байдаг гадны шампуниуд химийн орц найрлага ихтэй. Үргэлж химийн орц ихтэй бүтээгдэхүүнээр угаагаад байхаар үс аяндаа гэмтэж байдгийг бид мэддэггүй.

Энэ бүхнийг үс арчилгааны “Халгай” салоноор үйлчлүүлж, “Халгай”-н хэрэглэгч болсноор мэдсэн болохоор олон хүнд түгээхийг хүсч байна. Эднийх хуурай гүн цэвэрлэгээг Монголд анх нэвтрүүлсэн газар. Үс, хуйхны гүн цэвэрлэгээ гэдэг хамгийн чухал нь. Дээрээс нь байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх явдал тун чухал. “Халгай” салоныхон гүн цэвэрлэгээ, үс ургуулах өөрийн брэнд үйлчилгээ, гэмтэлтэй үсний эрүүлжүүлэх үйлчилгээ, хими будагтай үсний эмчилгээ, тослог болон хуурай үсний эмчилгээ, хагтай үсний эмчилгээ гээд хүн хүнд нь таарсан үйлчилгээг санал болгодог. Одоо шинэ салон дээрээ долдугаар сарын 9 хүртэл нээлтийн хямдрал гээд бүр 50 хувийн хямдрал зарласан байна лээ. “Халгай” шиг монголчуудтайгаа ийм олон жил хамт яваа брэнд ховор. Тэр тусмаа ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн дундаа бол нүдэнд дасал болсон ногоон савтай “Халгай” бараг ганцаараа гэхэд хилсдэхгүй. Зөвхөн бүтээгдэхүүн гэлтгүй үс арчилгааны үйлчилгээгээрээ тэд онцгойрч байна. “Халгай” брэндийг үүсгэн байгуулагч, “Монкрем” компанийн захирал, химийн ухааны доктор Э.Уранчимэг “Бид сүүлийн үед органик бүтээгдэхүүний талаар ойлголттой болж, ярьж хэлдэг болсон нь сайшаалтай. Хүнсний бүтээгдэхүүн элэг, цөс, бөөр гээд дотор эрхтнээр ямар нэг байдлаар шүүгддэг бол ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн шууд хуйх, арьсаар дамжиж хялгасан судсаар цусанд ордог учраас бүр ч илүү анхаарах ёстой байдаг” гэж хэлсэн нь нэгийг санагдуулсан. Юу идэж, хэрэглэж байгаа нь өнөөдрийн биднийг бий болгож байна. Юугаар угааж, яаж арчилж байгаа нь таны үсийг тодорхойлж байна. Тиймээс үс маань асуудалтай байна даа гэж бодож байгаа хүн байвал үс арчилгааны “Халгай” салоныг зориорой гэж зөвлөе.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив