Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Х.Тэмүүжин шиг үнэт зүйлтэй хүн төрд байх хэрэгтэй
2016 оны 6 сарын 26 [Уншсан тоо: 30562]

УИХ-ын сонгууль ид халуундаа орж байна. Үнэн худал нь мэдэгдэхгүй, зорилготой зорилгогүй нь мэдэгдэхгүй үй түмэн мэдээлэл дунд сонгогчид живж байна. Гэхдээ тэр их давалгаалсан булингартай уснаас толгойгоо түр цухуйлгаад төрд хэрэгтэй хүмүүс нь хэн бэ гэдгийг өөртөө нэг тунгаах хэрэгтэй байна. Бид заримдаа үй олон мэдээлэл дунд байгаа мэт боловч, ямар ч мэдээлэлгүй явах нь бий. Тэр үед зөвхөн дотоод итгэл үнэмшилдээ найдах нь чухал байдаг. Нийгмийн индэр дээр байдаг хүмүүсийг иргэд өөр өөрийнхөөрөө таньж байдаг. Тэр л таньсан сэтгэл, дотоод итгэл үнэмшлээрээ сонголтоо хийхээс худал үнэн мэдээлэлд итгэхийн аргагүй харагдаж байна. Би УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй сүрхий танил биш. Нэг удаа ч ярилцлага авч байгаагүй, baabar.mn клубийнхний уулзалт дээр ганц нэг таарч байсан байх. Ерөнхийдөө хүнийхээ хувьд тийм ч нийтэч биш хямсгар хүн санагддаг. Тэгтлээ надад таалагдаад байдаггүй нэгэн. Гэхдээ төрд байх ёстой хүн мөн үү гэсэн шалгуураар бодоод үзэхээр түүн шиг хуульч зайлшгүй байх ёстой юм аа. Үй олон худал үнэн мэдээллээр бус өөрийнхөө дотоод хүний хашгирааныг сонсоод үзвэл Х.Тэмүүжин шиг хүмүүс байж л байж бид яриад байгаа, хүсээд байгаа нийгмээ цогцлооход алхам алхмаар урагшлах юм шиг санагдаж байна.

Түүнийг би зөрүүд нэгэн гэж боддог. Эрх мэдэл нэг талд гарч, ард түмэн хүчгүйдэх үед түүн шиг зөрүүд хүмүүс ард түмнийхээ талд зогсч чаддаг. Бүгд л албан тушаал, танил талын хүрээнд нэгэндээ тал засч байхад тэр зөрүүд учраас хуулиа барьж, хүмүүсийн талд байж чадах юм шиг санагдаад байдаг юм. 2008 оны долду