Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ж.СҮХБААТАР ГИШҮҮН ШИГ Л БАЙ Л ДАА
2011 оны 11 сарын 1 [Уншсан тоо: 38108]
Сонгуулийн тухай хууль яригдах энэ өдрүүдэд эмэгтэйчүүдийн квотын тухай хүчтэй яригдах боллоо. Угаасаа ч энэ талаар яригдах цаг хугацаа нь болсон, нийгмийн хүлээлт нь үүссэн болохоор асуудал болох нь ч аргагүй. Гэхдээ энэ удаад эмэгтэйчүүдийн тухай биш эрчүүдийн тухай яриаг хөндмөөр санагдаад байх юм. Эмэгтэйчүүдийн сонгуулийн квотын тухай ярих нь эрчүүдэд ямар хамаатай байж Сонгуулийн тухай хууль яригдах энэ өдрүүдэд эмэгтэйчүүдийн квотын тухай хүчтэй яригдах боллоо. Угаасаа ч энэ талаар яригдах цаг хугацаа нь болсон, нийгмийн хүлээлт нь үүссэн болохоор асуудал болох нь ч аргагүй.

Гэхдээ энэ удаад эмэгтэйчүүдийн тухай биш эрчүүдийн тухай яриаг хөндмөөр санагдаад байх юм. Эмэгтэйчүүдийн сонгуулийн квотын тухай ярих нь эрчүүдэд ямар хамаатай байж эмэгтэйчүүдэд тал тохой татдаг Аль Гор түүнд хатуухан санагдаж байсан хэрэг. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ч гэсэн БНН-аас нэр дэвшсэн Маккайн явцын дунд багагүй өндөр рейтингтэй байсан нь эмэгтэй сонгогчидтой холбоотой гэгдэж байв. Яагаад эмэгтэйчүүд түүнийг дэмжиж байв. Учир нь тэр дэд Ерөнхийлөгчөөрөө эмэгтэй хүнийг буюу Сара Пэлинг нэр дэвшүүлсэн учраас эмэгтэйчүүд түүнийг дэмжиж байв. Харамсалтай нь АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн нөгөө өрсөлдөгч нь хар арьстан байсан учраас бүх эмэгтэйчүүдийн дэмжлэг түүнд ирж чадаагүй. Хар арьстан анхны Ерөнхийлөгчтэй болохыг өнгөт арьстнууд эр, эмгүй хүссэн билээ.

Ямартай ч эмэгтэй сонгогчид бүсгүй хүнийг дэмждэг улстөрчдөд таатай ханддаг юм. Үүнийг манайд ч ойрхон сэтгэхүй гэж харах хэрэгтэй. Магадгүй эрх чөлөөний орон гэдэг Америкаас ч илүүтэй дорнын орнуудад энэ сэтгэлгээ хүчтэй явах магадлалтай. Саяхан УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар улстөрч эмэгтэйчүүд хамт нэгэн нэвтрүүлэгт орсон нь олон хүнд таалагдлаа. Угаасаа хууль тогтоох түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцооны талаар ихээхэн ярих болсон. Айл гэрт эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил тэгш оролцоотой байдаг шигээ Монгол гэдэг бүлийнхээ бодлого тогтоох түвшинд тэгж ажиллахын чухлыг тэд ярилцсан юм. Ж.Сүхбаатар гишүүн “Би эмэгтэйчүүдэд таалагдах гэсэндээ ч тэр юм уу, энэ бүхнийг яриад байгаа хэрэг биш шүү. Харин эмэгтэй түшээдийн шаардлага бодит амьдрал дээр байгаа гэдгийг, улстөрч эмэгтэйчүүд асуудалд шударга голчтой ханддагийг мэддэг учраас ингэж хэлж байна” гэж дахин дахин хэлж байсан. Үнэндээ эмэгтэй хүмүүс улс төрд байхын давуу талыг харсандаа тэгж хэлсэн биз. Нөгөө талдаа эмэгтэй хүнийг дэмжиж байгаагаараа мань хүн эмэгтэй сонгогчдод маш их таалагдсан. Өөрөөр хэлбэл Ж.Сүхбаатар гишүүн ирэх сонгуульд эмэгтэй сонгогчдын саналыг түлхүү авсан байлаа гэхэд гайхах зүйлгүй. Монголын Аль Гор л болно гэсэн үг. Эмэгтэйчүүд эмэгтэйчүүддээ санал өгдөггүй гэж ярих хүмүүс байдаг.

Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар эмэгтэйчүүддээ санал илүүтэй өгнө гэдэг нь тодорхой болсон харагдана лээ. Угаасаа өөрсдийн нь нүдээр амьдралд хандаж, өөрсдийнх нь өнцгөөр асуудалд хандаж шийдвэр гаргах нь чухал байгаа гэдгийг хангалттай мэдэрсэн. Ирэх сонгуульд эмэгтэй сонгогчид эмэгтэйчүүдээ дэмжинэ бас эмэгтэйчүүдийг дэмждэг эрчүүдийг дэмжих нь тодорхой байгаа юм. Тэгэхээр хууль тогтоогч эрчүүддээ хандаж хэлэхэд, Сонгуулийн тухай хуулинд эмэгтэйчүүдийн хувь тогтоох ажилд идэвхийлэн оролцох нь том боломжийг аль аль талдаа нээж өгөх билээ. Нөгөө “Орос шиг л бай л даа” гэдэг шиг Ж.Сүхбаатар гишүүн шиг л бай л даа. Ингэснээрээ шийдвэр гаргах түвшинд оролцооны тэгш байдал хангагдана, бас ирэх сонгуулиар бүсгүй сонгогчид тань идэвхийлэн оролцсон эрэгтэй түшээдээ гаргаад л ирнэ дээ.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив