Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ХОРВАТАД АЙЛЧИЛЖ БАЙНА
2011 оны 10 сарын 21 [Уншсан тоо: 37345]
Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж Итали улс дахь айлч­­лалаа өндөрлөөд Бүгд найрамдах Хорват улсад айлчлалаа эхлүүл­лээ. Дэлхийн эртний түүх­тэй Загреб хот дахь Ерөн­хийлөгчийн ордонд Мон­гол Улсын Ерөн­хий­лөг­чийг албан ёсоор угтах арга хэмжээ болсны да­раа Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж, Ерөнхийлөгч И.Иосипович нар ган­цаарч­лан уулзаж, ул­маар албан ёсны хэлэл­цээр­тээ орсон юм. Мон­гол­чуудын их байлдан дагуулалтын үед тухайн үедээ Хорватыг эзэм­шил­дээ байлгаж байсан Ун­га­рын хаан Бэлаг монгол цэргүүд хаан ширээнээс нь унагахад Унгарын хаан Загреб руу зугтан амь мултарч байсан гэ­дэг. Хорватын язгуурт­нууд эзэн хаандаа ту­салж, харин Их Монго­лын хаан нэхүүл цэр­гүү­дээ Загреб руу илгээж байсан түүх манай хоёр улсын түүхэнд үлджээ. Харин энэ удаад аль аль нь ерээд онд нэг нь тус­гаар тогтнолоо тунхаглаж нөгөө нь ардчилсан зам­на­лаар явахаа дэлхий дахинд зарлаж байсан хоёр улсын Ерөнхийлөгч нар уулзаж байна.

"Монгол Улсын Ерөн­хийлөгчийн Бүгд Най­рам­дах Хорват Улсад хийж буй энэхүү анхны айлч­лал нь Хорват Улсын тус­гаар тогтнолын 20 жилийн ой, хоёр орны хооронд дипломат харилцаа тог­тоосны 20 жилийн ойтой давхцаж байна. Эдгээр чухал ой давхацсан цаг үед тантай уулзаж хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар са­нал солилцож байгаадаа баяртай байна. Монгол Улс, Хорват Улстай тог­тоосон ардчиллын үнэт зүйлст тулгуурласан найр­саг харилцаагаа улс төр, эдийн засаг, хү­мүүн­лэгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна" хэмээн Хор­ватын Ерөнхийлөгч И.Иосипович хэлсэн бол манай Ерөнхийлөгч "Хор­ват Улс богино хугацаанд улс орноо хөгжүүлэх үйлст амжилт олж, олон улсын тавцанд нэр хүнд нь улам дээшилж, ул­маар Европын Холбооны бүрэн эрхт гишүүн болох гэж буйд Монголын ард түмэн баяр хүргэж байна" хэмээсэн юм. Сүүлийн үед Хорват олон улсын тавцанд маш их нэр хүнд­тэй байгаа талаар га­даа­дын хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичих болсон билээ. Нөгөө талаас эдийн засгийн хувьд тун хурдацтай байгаа бөгөөд хөгжлөөрөө хуучин Югос­лавын холбооны улсуу­даас Словенийн дараа ордог ч удахгүй тэргүүлнэ гэж ажиглагчид онцолж байгаа юм байна.

Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж "2008 онд БНХорват Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлал манай хоёр ор­ны харилцааг хөгжүүлэх, дээд хэмжээний яриа хэ­лэлцээний эхлэлийг тавь­сан билээ. Хорват Улс удахгүй Европын хол­боо­ны бүрэн эрхт гишүүн болох гэж буйд баяр хүр­гэе. Монгол Улс, Европын холбооны харилцаа түнш­лэлийн хэмжээнд хүрч эрчимжиж байна. Манай улс Европын стан­дартыг Монголд нутаг­шуулахаар ажиллаж бай­на. Энэ чиглэлээр та бүх­нээс туршлага судлахад дэмжлэг үзүүлэхийг хүсье" хэмээн уулзалтын үеэр онцолж байсан. Ма­най хоёр орны хувьд ашигт малтмал, дэд бү­тэц,  жижиг дунд үйлдвэр, хөдөө аж ахуй, малын эм бэлдмэл, хүнсний бүтээг­дэхүүн үйлдвэрлэл, ая­лал жуулчлал гээд  хамт­ран ажиллах салбар нэ­лээд бий гэж үздэг" гэс­нийг нь Ерөн­хийлөгч И.Ио­си­по­вич дэмжээд "Мөн бид­ний харилцааг хөг­жүү­лэхэд боловс­ро­лын сал­барын хамтын ажил­ла­гаа чухал. Манай оронд, олон улсад хүлээн зөв­шөө­­рөгдсөн их, дээд сур­гуу­лиуд байдаг бөгөөд бид танай талаас хөдөө аж ахуйн инженер, техно­логийн чиглэлээр оюутан сур­гахад бэлэн байна. Түүнчлэн аялал жуулч­ла­лын салбарт хамтарч ажил­лах бүрэн боломж­той. Манай улс жил бүр 10 сая жуулчин хүлээн авч байна" гэсэн юм. Хор­ват нь газар нутгийн хувьд манайхаас хэдэн арав дахин бага харин хүн амын хувьд 4.4 сая хүн амтай улс юм.

Хэдийгээр цөөхөн хүн амтай ч дэлхийд алдар­тай тамирчид олонтой. Сагс, хөлбөмбөг, газрын теннисний төрөлд өндөр амжилт үзүүлж ирсэн бө­гөөд улаан шоотой тө­рийн далбааг нь мэдэхгүй хү­мүүс ховор.

Хорватын хувьд 2013 онд Европын холбооны бүрэн эрхт улс болох бөгөөд аялал жуулчлал маш их хөгжсөн гэгддэг газар. Өөрөөр хэлбэл Европын хүн амын гур­ван хүний хоёр нь Хор­ватад ирж үзсэн байдаг байна. Гэхдээ хямд зар­далтай гэдгээрээ онцл­ог учраас мөнгөн дүн нь их биш гэх нь байдаг ажээ. Тийм хэдий ч аялал жуулч­лалаар олсон орлогоо хүн амдаа хуваахаар жилд нэг хүн 1000 евро ногддог байна.

Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж айлчлалынхаа хү­рээнд тус улсын парла­ментын дарга Лука Бебич, Ерөнхий сайд хатагтай Ядранка Косор нартай уулзаж, эм бэлдмэл вак­цин тарилгын үйлдвэр­лэл­тээрээ бүс нутагтаа алдартай "Ветерина" ком­паниар зочилно.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn